МанЮ “шинэ Кака”-г сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

МанЮ “шинэ Кака”-г сонирхож байна

Премьер лигийн “Манчестер Юнайтед” клуб “Сантос”-ын гоц авьяастан Пауло Энрикег багтаа авахаар ярилцаж эхэлжээ. Өдгөө 20 настай бразил залуу тоглогчийг “шинэ Кака” хэмээн нэрлэх болсон бөгөөд “МанЮ”-гаас гадна “Ювентус”, “Баейрн Мюнхен”, “Интер Милан”, “АС Милан” зэрэг Европын топ клубуудын радарт өртөөд байгаа юм.

Пауло Энрике энэ улиралд “Сантос”-ын төлөө 20 тоглолтод оролцож, 11 гоол оруулсан боловч Өмнөд Африкийг зорих Дунгагийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй юм.

“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сер Алекс энэ улиралд ердөө нэг юм уу, хоёр тоглогч л авна гэдгээ илэрхийлсэн бөгөөд хурц хараатай түүний сонголт буруудаж байгаагүй. Харин авьяаслаг, залуу тоглогчийн тухайд Сер Алексийн хайж буй хүн нь мөн боловч “Сантос”-ын удирдлага Энрикег өөр багт өгөхгүй хэмээн мэдэгдэж байгаа нь “МанЮ”-гийн наймаанд саад болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж