
Тархи хэрхэн угаадаг жишээг та бид 7 сарын 1 ны дараа хангалттай харсан. Хэн ч буудуулсан 5 залуугийн талаар яриагүй. Төрийн мэдлийн телевизээс бусдыг нь хааж байгаад баахан уйлсан хайлсан улсуудыг хэд хоног гаргаж тархи угаасан. Тэр үед интернэт гээд бүхий л мэдээлэл хаагдаж байсан. Тархи угаах ийм л аюултай.
Энд Америк, Өмнөд Солонгосын капитализм имперализмын аюулын тухай л ярина. Өмнөд Солонгос АНУ хоёрыг газрыг хөрснөөс арчиж хаях тухай захын генерал том дугарна. Ярьдаг ганц зүйл нь их удмрдагч Ким Чен Ир-ийн Чухче, Сөнгүний улс төрийн онол л ярина.
Хойд Солонгос эдийн засгийн хувьд бүрэн сүйрсэн. Хүн ард өлмөн зэлмэн амьдарч, зөвхөн хайрт удирдагч Ким-ийн төлөө түүний хөдөлмөрийн намын төлөө унаж тусан ухаан алдан ажилладаг. Хэн ч энд ядарч байна зовж байна гэж үг хэлэх ёсгүй хаа сайгүй тагнуул туршуул мэдээлэгч нартай