Орост тэнүүлч хүүхдийн тоо нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Орост тэнүүлч хүүхдийн тоо нэмэгдэв

Орост тэнүүлч хүүхдийн тоо нэмэгдэв
Оросын Дотоод яамны мэдээгээр орон гэргүй, тэнүүлч хүүхдүүдийн тоо улсын хэмжээнд бүх хүүхдийн 2,17 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн нь 100 хүүхдийн хоёр нь гэр бүл, орон гэр байхгүй гэсэн үг юм.  Энэ гунигтай статистик жил бүр 120 мянган өнчин хүүхдээр нэмэгдэж байна. Нийгмийн танхимын хүн ам зүйн бодлого ба нийгмийн асуудал хариуцсан комиссийн дарга Елена Николаевна энэ тухай Дэлхийн Оросын ард түмний шашны цугларалт дээр тавдугаар сарын 26-нд ярьснаас иш татан ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Мөн тэрбээр цугларсан олонд мэдэгдэхдээ арчаагүй эцэг эхээс нийгмийн халамжийн алба  өдөр бүр 200 хүүхдийг авч байгаа ба асрамжийн газарт өсч буй хүүхдүүдийн тоо 600 мянгад хүрсэн гэв. Өдгөө тэнүүлч хүүхдүүдийн тоо иргэний дайн үеийн төвшинд очсоноос гадна эх орны дайны жилүүдийнхээс давлаа гэж Николаева мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж