Дашрамд сануулахад, энэхүү наадмыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү санаачилж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Монголын концертын төв, NTV телевизүүд хамтран зохион байгуулсан юм байна. Цагаан сарын өмнөхөн зохион байгуулж байгаа “Толин хул мину зэ” наадмыг цаашид жил бүр уламжлал болгохын зэрэгцээ морины тухай шүлэг бичсэн найрагчдыг оролцуулж байхаар болжээ.
Учир нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү 2002 онд “Толин хул” дууны үгийг бичиж, “Харанга” хамтлагийн ахлагч Д.Чулуунбаатар ая данг нь хийж, дуучин Х.Лхагвасүрэн дуулснаар эдүгээ монгол түмний сонсох дуртай хамгийн сайхан дууны нэг болж, мөнхөрсөн тул цаашид энэ чиглэлийн олон сайхан уран бүтээлийг хөхүүлэн дэмжихийг зорилгоо болгож буй нь энэ юм байна.