Enrique Iglesias-ын тэсрэлт тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Enrique Iglesias-ын тэсрэлт тун удахгүй

Enrique Iglesias долоодугаар сарын 6-нд өөрийн анхны хоёр хэл дээрх студийн цомгоо худалдаанд гаргах гэж байгаа аж. Тэр "Euphoria" нэртэй энэхүү цомогтоо Akon, Nicole Scherzinger, Usher болон Латин Америкийн супер од Juan Luis Guerra нартай хамтран дуулсан байна. Нэрт дуучин шинэхэн уран бүтээлийнхээ талаар “Энэ цомгоо би миний хувьд шилдэг нь гэж хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ би энэ цомгоо миний карьер дахь хамгийн ер бусын, содон сонин бүтээл болсон гэж бодож байгаа. Ямартай ч өнгөрсөн хугацаанд миний гаргаж байсан цомгуудаас их өөр болсон. Энд багтсан бүх дуу огт өөр ертөнц шиг л тийм мэдрэмжийг өгөх болно” гэж ярьжээ. Түүний цомогт нийт арван дуу багтсан байна. Тэднийг доор жагсаая.
1. Cuando Me Enamoro (Feat. Juan Luis Guerra)
2. No Me Digas Que No (Feat. Wisin & Yandel)
3. Ayer
4. Dile Que
5. I Like It (Feat. Pitbull)
6. One Day at a Time (Feat. Akon)
7. I Can Feel Your Heartbeat (Feat. Nicole Scherzinger)
8. Dirty Dancer (With Usher)
9. Tu Y Yo
10. No Me Digas Que No

Enrique Iglesias ихэнх дууны үгээ өөрөө бичсэн бөгөөд энэ талаараа “Заримдаа надад испаниар бичих нь илүү хялбар санагдаж байсан. Зарим дуун дээр англиар илэрхийлэх нь ч илүү амархан санагдаж л байсан. Энэ цомгийн үгэн дээр өөрөө ажилласнаараа би өөрөө өөрийгөө жинхэнэ сорьсон” гэж ярьжээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж