Хөлбөмбөгийн шинэ ном худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Хөлбөмбөгийн шинэ ном худалдаанд гарлаа

Хөлбөмбөгийн шинэ ном худалдаанд гарлаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийг угтан хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяагийн бичсэн "ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА 1930-2010" зурагт өнгөт альбомыг гаргаж байна. Өнөөг хүртэл ийм төрлийн ном манайд гарч байсан удаагүй.

Энэхүү номонд Уругвайд зохиогдсон анхны тэмцээнээс эхлээд тэмцээн бүрт оролцсон багуудын бүрэлдэхүүн, статистик дүн, урьд өмнө гарч байгаагүй сонирхолтой баримт мэдээлэл, өнгөт гэрэл зураг зэргээс гадна энэ жилийн тэмцээний тоглолтын хуваариуд багтсан. Иймдээ ч бид бүх нүүр нь өнгөт, хатуу хавтастай, нийт 300 гаруй нүүртэй, өндөр чанартайгаар номоо хэвлэлээ.

Номыг 5 дугаар сарын 27-оос эхлэн Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрээр худалдаалахын зэрэгцээ 9116 3095, 9902 3933 дугаарын утсуудаар захиалга аван хаягаар хүргэж өгнө.

Nepko хэвлэлийн газар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж