Оргосон хоригдлыг найзынхаас нь баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Оргосон хоригдлыг найзынхаас нь баривчиллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Чөлөөгөөр гараад оргосон ШШГЕГ-ын 423 дугаар ангийн хүмүүжигч Ч.Заяабаатарыг цагдаа нар нийслэлээс өнгөрсөн лхагва гаригын орой баривчиллаа.Тэрээр гэр бүлийн үл ойлголцлын улмаас хорих ангидаа очилгүй, найзындаа түр саатаж байсан гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Би хорих анги руу явна гэж бодож байсан. Эхнэртэйгээ муудалцаад сэтгэлээр унасан болохоор найзындаа гурав хоносон” гэжээ. Ч.Заяабаатар нь хулгай, танхайн хэргээр зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэгэн бөгөөд хоёр жилийн дараа суллагдах байжээ. Одоо харин оргон зайлсан гэдэг үндэслэлээр дахин шийтгүүлэх гэнэ. Тэрээр Говь-Алтай аймгийн харъяат бөгөөд 2001, 2004, 2007 онд хулгай, дээрмийн хэргээр шийтгүүлж байжээ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж