”Alice in Wonderland” тэрбум долларын ашиг оллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

”Alice in Wonderland” тэрбум долларын ашиг оллоо

Найруулагч Tim Burton-ы бүтээл "Alice in Wonderland" кино энэ сарын 5-нд нээлтээ хийсэн.
Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л “Box Office”-т тэргүүлж байсан бол нийт ашгийн хэмжээ нь өчигдөр нэг тэрбум долларт хүрчээ.
Гайхамшигтай уран зөгнөлт энэхүү киноны тасалбар одоо хүртэл кино театруудад эрэлт ихтэй байгаа ба дотооддоо олсон ашиг нь 332 сая ам.доллар, олон улсын хэмжээнд олсон орлого нь 667 сая ам.доллар болсон байна.
"Alice in Wonderland" нь “Disney”-гийн тэрбум долларын ашиг олсон хоёр дахь том бүтээл байгаа ба үүний өмнө 2006 онд "Pirates of the Caribbean: Dead Man"s Chest" кино тэрбум долларын ашиг олж байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж