“F1-ийн дарангуйлагч” гэгддэг Берни Экклстоун мягмар гаригт мэдэгдэл хийж, 2012 оноос эхлэн 10 жилийн хугацаанд тасралтгүй Техас мужийн төв Остин хотноо “Формула-1” ангиллын Америкийн гран-при уралдааныг зохион байгуулахаар шинэ гэрээг үзэглэсэн талаар зарласан байна. “Формула-1”-ийн тэргүүний хэлснээр зориулалтын уралдааны талбарт 2021 он хүртэл 10 жилийн хугацаанд хурд хүчний илэрхийлэл болсон төмөр хөлөгтнүүдийн уралдаан зохиогдох юм.
2007 оноос хойш Америкт Формула-1-ийн уралдаан огт болоогүй бөгөөд хамгийн сүүлд тухайн жил Индианаполис хотын Мотор Спидвейд зохиогдоход “McLaren” багийн Льюис Хэмильтон түрүүлж байжээ. Найман жилийн турш тус талбарт Формула-1-ийн уралдаан амжилттай өрнөсний дараа Экклстоун гэрээгээ сунгахыг зорьсон ч бүтэлгүйтсэн учир өдийг хүртэл Америкт уралдаан зохиоход тохирох зориулалтын талбай олдохгүй байсаар ирсэн юм.
Дашрамд сонирхуулахад, 2011 оны улирлын хуваарьт багтсан гарааны тоо 19-өөс 20 болон нэмэгдсэн бөгөөд 2012 оны хуваариас Хятад, Япон болон Туркийн гран-при уралдаан хасагджээ.

С.Цэлмэг