Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Ice Top”-Ам асууя

Хип хоп урсгалыг жинхэнэ утгаар нь үзэгч, сонсогчдод мэдрүүлж байсан
“Ice Top” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ оржээ. Тэд энэ удаад
тэсрэлт хийхээр шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд шинэ бүтээлүүдээ
сонсогчдын сонорт эхнээс нь хүргээд байгаа юм. Тэдний бас нэгэн шинэ
уран бүтээл болох “Ам асууя” дууны клип үзэгчдэд хүрч эхлээд байгаа аж.
“Ice Top” хамтлагийн реппер Коби “Биднийг гарч ирж байх үед зарим хүмүүс
үзэн ядаж, зарим нь дэмжиж ойлгодог байсан. Харин одоо бол залуус бүгд
хип хопыг ойлгодог болсон байна. Тиймээс одоо л бидний дуугарах цаг нь
болсон болов уу. Шинэ уран бүтээлээрээ жинхэнэ тэсрэлтийг хийх болно.
Гэхдээ одоо бидний хийж буй шинэ уран бүтээлүүд маань хэн нэгний улыг
шагайх бус залууст урам өгөх зорилготой дуулж байгаа юм” хэмээн хэлж
байсан.

Тус хамтлагийнхан ирэх сарын 4-нд буюу шинийн хоёронд
“UB Palace”-ын концертын их танхимд 15 жилийнхээ ойг фэнүүдтэйгээ хамт
тэмдэглэх гэж байгаа.  Тус хамтлаг нь анх 1998 оноос эхлэн уран бүтээлээ
хийж эхэлсэн бөгөөд анхны “Шүтээн минь” цомог гарсан даруйдаа хит болж,
2001 онд “Алтан шонхор” наадмаас шилдэг хип хоп хамтлагаар шалгарч
байсан удаатай. Тус хамтлагийн “Уйлах эрхгүй хайр”, “Ум мани бадми хум”,
“Сүлжээ”, “76”, “Бид илүү”, “Саак”, “Энэ миний хайр” зэрэг дуунууд хит
болж байсан бөгөөд одоо ч сонсогчдын сонсох дуртай дуунууд хэвээр байна.

 
Тэдний шинэ уран бүтээл “Ам асууя” дууны клипийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж