Дээрээс нь харахад энэ төхөөрөмж нь ус хайр найргүй үрэн таран хийдэг усалгааны төхөөрөмж шиг харагдана. Гэвч энэ бол Австралид анх удаа бохирын усыг ашиглан эрчим хүч гаргах усан цахигаан станц юм. Энэ төслийг өмнө нь Австралийн хамгийн том хот болох Сиднейд хэрэгжүүлж байсан аж. Уг бохирын усан цахилгаан станц нь 60 метрийн урттай хоолойгоор бохир ус цутгуулж, эрчим хүч гаргадаг бөгөөд үүссэн эрчим хүч жилд 1000 өрхийн хэрэгцээг хангахад хүрэлцэх гэнэ. Мөн Сиднейн хүлэмжийн хийн ялгаралтыг 12 мянган тонноор багасгах боломжтой ба энэ ойролцоогоор гурван мянган автомашины хорт утаатай тэнцэхүйц хэмжээ ажээ. Сиднейн усны эрчим хүч цахилгааны операторууд 2020 гэхэд карбоны хэмжээг тэглэхийг зорьж байгаа юм.
Н.Энх