Мөрийтэй тоглоомчдыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомчдыг саатуулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цаг хэтрүүлэн ажилласан баарны эзэн хууль зөрчин  иргэдийг мөрийтэй тоглуулж байсныг илрүүлжээ.  Энэ  сарын 27-ны 02:00 цагт  Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 79-р байрны нэгдүгээр орцонд оршдог “Vogie” баарыг цаг хэтрүүлэн ажилласныг таслан зогсоохоор цагдаагийн алба хаагчид очсон байна. Уг баарыг тус дүүргийн 15 дугаар хороны иргэн 23 настай эрэгтэй Ц гэгч ажиллуулдаг аж.  Гэтэл тус баарны эзэн Ц нь  3 хүний хамт мөрийтэй мөрийтэй тоглуулж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж