“Алтан дагина- 2010” хөлбөмбөгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“Алтан дагина- 2010” хөлбөмбөгийн тэмцээн болно

портын “Score” студи байгуулагдсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн 16 хүртэлх насны сурагчдын дунд “Алтан дагина- 2010” хөлбөмбөгийн тэмцээнийг “Score” студиэс зохион байгуулах гэж байна. Хичээлийн жил дуусч, сурагчдын амралт эхэлж буй энэ цаг үед зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нийт шагналын сан гурван сая төгрөг бөгөөд шилдэг тоглогчид болон амжилт гаргасан багийн дасгалжуулагч нарыг өндөр шагнал хүлээж байгаа юм.  Тэмцээнд нийт 32 баг оролцох бөгөөд бүртгэлийн ажил энэ долоо хоногийг дуустал “Боловсрол суваг” телевизийн байранд үргэлжлэх ажээ.   
“Алтан дагина-2010” тэмцээн зургадугаар сарын 4-6-ны өдрүүдэд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн ард байрлах шинэхэн ногоон талбайд болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж