
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ХХХIII хуралдаан Төрийн ордны Их танхимд 14.00 цагт болохоор зарлагдсан ч, хараахан эхлээгүй байна. Тус хуралдаанд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн оролцох ёстой. Одоогоор хуралд оролцох гишүүдийн ирц 50 хувьд ч хүрээгүй байна. Энэ удаагийн хуралдаанаар намын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ.
Г.Дарь