Грект Loukanikos гэдэг нэртэй vймээн дэгдээгч нохой байдаг

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Грект Loukanikos гэдэг нэртэй vймээн дэгдээгч нохой байдаг


Loukanikos гэдэг vгийг монгол хэлнээ
хєрвvvлбэл зайдас гэсэн vг юм. Харин яг ийм нэртэй нохой Грекийн Афин
хотод байдаг бєгєєд маш євєрмєц замаар єєрийн нэрийг олонд таниулсан юм.
Тэрээр сvvлийн хоёр жилийн турш Афинд болсон томоохон жагсаал
цуглаануудад байнга оролцсоор vймээн самуун дэгдээгчдийн билэг тэмдэг
болсон гэхэд нэг их буруудахгvй болов уу. Тvvнийг фото зурагчид цаг
vргэлж дагаж, блогчдын ярианы сэдэв болж байгаа тєдийгvй YouTube сайтан
дээр дvрс бичлэгvvд нь байршиж, тэр ч байтугай Facebook дээр Riot-dog
гэсэн єєрийн гэсэн хуудастай болсон байна. Нэгэн блогчин тvvний тухай
"Би тvvнийг хэд хэдэн удаа зурагтаар харж байсан. Тэр нулимс асгаруулах
хий, дэлбэрэлтvvд, шатахуунтай тэсрэх бємбєг болон хvмvvсийн орилоон
хашхираан, шуугианаас огтхон ч айхгvй харин ч тvvний хувьд их зугаатай
байх шиг байсан" хэмээжээ. Хэдийгээр урьдчилан сэргийлэх тарилга
хийлгэсэн гэдэг нь хvзvvнд нь зvvлттэй хєх єнгийн хvзvvвчийг харахад
ойлгомжтой боловч гэр оронгvй энэ нохой баг ємссєн чулуу шидэгч
залуустай хамт vймээн самууныг зогсоохыг оролдож байгаа цагдаагийн
ажилтнууд руу архиран дайрдаг аж. Loukanikos-ын нэрний тухайд тvvнийг
зайдсанд дуртай болохоор нь ийнхvv нэрлэсэн гэсэн яриа ч байдаг юм
байна.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж