Галын улмаас гарсан хохирлыг тодорхойлоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Галын улмаас гарсан хохирлыг тодорхойлоогүй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “East” төвд гал гарсны улмаас иргэд аж ахуйн нэгжүүдэд багагүй хохирол учраад байгаа билээ. Энэ сарын 26-ны 12:30 цагт “East” төвд байрлах Амниза бааранд гал гарч, НОБГ-ын дарга, тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатарын удирдсан Гал унтраах 10,14,26,34,63-р ангиуд Аврах отрядын нийт 70 алба хаагч 9 техникээр галыг 01-р сарын 27-ны 02:05 цагт  унтраасан. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн гаргаагүй байгаа бөгөөд  хохирол тодорхойгүй уг хэргийн газрыг өнөөдрийн байдлаар 30 офицер, 10 цагдаагийн  алба хаагч хамгаалалтад авч, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж