Өнөөдөр буюу энэ баасан гарагийн мөргөлийн дараа Египет даяар олон мянган хүний Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал цуглаан өмнөхөөсөө өргөн хүрээнд болно гэж хүчний байгууллагынхан мэдээлж байгаа юм. Засгийн газар босогчидтой уулзалт хийх санал тавьж байгаа ч эсэргүүцэгч тал огт хүлээж авахгүй байгаа билээ. Жагсаал цуглаан идэвхжиж болзошгүй болсонтой холбоотойгоор интернэт сүлжээ болон гар утасны сүлжээ ихээр тасалдах болсон байна. Энэ удаагийн жагсаал цуглаанд хамгийн том сөрөг хүчин болж байгаа муслим шашинтны төлөөлөл нэгдэхээр болж байгаа аж. Египетэд гарч байгаа жагсаал цуглаан дөрөвдэх өдрөө үргэлжилж байгаа юм.