
Дуучин Ану удахгүй гарах “New Brilliant” цомгийнхоо дуунуудыг дүрсжүүлэх ажилдаа оржээ. Энэ ажлын хүрээнд түүний “Хүлээж байна” гэх шинэ дууны клип бэлэн болоод байгаа гэнэ. Түүний шинэ цомогт багтсан “Хүлээж байна” гэх дуу нь Анугийн шинэ дүр төрхийг нь илэрхийлэх юм байна. Түүний шинэ клип ирэх долоо хоногоос телевизээр цацагдах аж.
М.Урин