Уурхайн таван ажилчин гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Уурхайн таван ажилчин гэмтжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нүүрсний уурхайд Б,Ө нарын таван уурхайчин  нүүрс гаргагч шанагаар дээшээ гарах үед  татлага нь тасарсны улмаас осолд өртөж  хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэл авчээ. Одоогоор тэднийг  дүүргийн мэс заслын тасгийн хэвтүүлэн эмчилж буй бөгөөд хоёр өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Дашрамд дурдахад ажлын байрны аюулгүй байдал хангаагүй улмаас өнгөрөгч 2010 онд найман хүн амь насаа алдаж 40 хүн бэртэж гэмтсэн байна.


    Н.Бүжин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж