Драмын тайзнаа “Цагаан сар” тоглолт болнo

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Драмын тайзнаа “Цагаан сар” тоглолт болнo

Улсын драмын эрдмийн театрт маргааш “Цагаан сар” тоглолт болно. Сар шинийн өмнө жуулчдад зориулан дуу бүжиг, хөгжим, жүжиг хосолсон цагаан сарын ёс заншлыг харуулсан цогц тоглолтыг үзэгчдэдээ хүргэхээр болжээ. Энэхүү боловсрол, соёлын арга хэмжээг “MGS” байгууллага, Санхүү эдийн засгийн сургууль, Жуулчин компанитай хамтраад Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадынханд болон англи хэлтэй монголчууддаа зориулан зохион байгуулж байгаа юм байна. Тус арга хэмжээний зорилго нь Монголын талаарх түүхэн ёс заншил өв уламжлалыг тэнцвэртэй мэдээлэл, өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн үнэн бодит байдлыг жуулчдад хүргэх үүднээс англи хэл дээр лекц унших юм байна. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг аж.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж