“MTV Movie Awards”-д Rain өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“MTV Movie Awards”-д Rain өрсөлдөнө

Солонгосын дуучин, жүжигчин Rain буюу Jeon Ji Hoon өөрийн авьяас чадвар, нөр их хөдөлмөр, сайхан бие хаа, дүр төрхөөрөө Азидаа төдийгүй холын Холливуудад хүртэл нэрээ гаргаж байгаа. АНУ-ын алдарт “Time” сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүсийн жагсаалтын дөрөвт жагссан тэрээр “Ninja Assassin” кинонд гол дүрд тоглож чамгүй амжилт дагуулсан. Тэгвэл удахгүй болох “MTV Movie Awards”-д солонгос од Rain жүжигчин Angelina Jolie, Sam Worthington, Chris Pine, Channing Tatun нартай хамт “Biggest Badass Star” буюу “Хамгийн зэвүүн од” шагналд нэр дэвшээд байгаа юм. Rain-д саналаа өгөх фенүүд нь  http://www.mtv.com/ontv/movieawards/2010/biggest-badass-star/ хаягаар орж дэмжээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж