
Дэлхийн хүүхдүүдийн хайртай баатар, есөн настай дэггүй Пиппи охин анх удаа монголчуудтай нүүр тулан уулзах нь. Энэхүү Пиппи охины ер бусын сэргэлэн, хөгжилтэй түүхүүдээс өнөө хэр нь хэн ч уйдаагүй гэдэг. Эх үрсийн баярыг тохиолдуулан энэ сарын 29-нд “Интер ном” номын их дэлгүүрт “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын хамт олон “Урт оймс Пиппи” гурван боть номын эхнийхийг хэвлэж дуусган нээлтээ хийх гэж байна. Энэхүү алдарт номыг герман хэлнээс Б.Хандмаа орчуулж, сэтгүүлч Г.Оюунгэрэл редакторложээ.
Мөн номын баярын үеэр олон арван жилийн турш дэлхийн хүүхэд, багачуудыг байлдан дагуулсан зүггүйхэн охин Пиппи монгол хүүхдүүдтэй уулзах ажээ. Түүний дүрийг УДЭТ-ын нэгэн залуу жүжигчин бүтээж байгаа юм байна.
Г.Даша