Ерөнхий сайд үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд үүрэг өглөө

Ерөнхий сайд үүрэг өглөө
МИАТ компанийн техникийн ажитнуудын улмаас тус компанийн өнөөдрийн нислэг саатаад байгаа тухай бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. МИАТ ХК-ийн Техникийн газрынхан А310-300 онгоцонд техникийн засвар үйлчилгээ хийх явцдаа технологийн алдаа гаргаж, онгоцны далавчийг гэмтээсэн тул Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо болон МИАТ ХК-ийн ТУЗ-өөс Техникийн газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгсөн аж. Гэтэл Техникийн газрын зарим хүмүүс уг шийдвэрийг албан ёсоор хүлээж авалгүйгээр эсэргүүцэл зарлаж, өнөө өглөө Сөүлийн чиглэлд нисэх хуваарьтай байсан Боинг 737-800 онгоцыг нислэгт гаргалгүйгээр саатуулжээ. Тодруулбал, Техникийн газрын инженер, техникийн ажилтнууд онгоцыг “барьцаалж”, нислэгийг саатуулаад байгаа.
Тиймээс Ерөнхий сайд С.Батболд дөнгөж сая Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, ТӨХ, ИНЕГ-ын дарга нарыг өрөөндөө дуудаж дараах үүргийг өгсөн байна. Ерөнхий сайд тэдэнд үүсээд байгаа нөхцөл байдал, гэм буруутай нөхдөд хариуцлага тооцсон талаар маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, үүний улмаас үүссэн хохирлыг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэг өгчээ.
Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж