Би хүн бүхэнд таалагдах албагүй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Би хүн бүхэнд таалагдах албагүй

“Нууцгүй
яриа” булангийн маань зочноор ДБЭТ-ын Маркетингийн албаны дарга
Ч.Ундрал уригдлаа. Тэрээр шинэхэн ажил аваад удаагүй байгаан дээр,
төрийн шагналаар энгэрээ мялаагаад байгаа ажээ.

-Юуны өмнө шинэ оны босгон дээр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хэмээх эрхэм цол хүртсэнд тань баяр хүргэе.

 –Баярлалаа.
Одоо бараг хоёр сарын өмнө “Татаар ажиллагаа” киноны маань нээлтэн дээр
“Монголын киноны холбоо”-ноос энэ цол тэмдэгийг өгсөн. Улсын цол
тэмдэгээр шагнагдсандаа баяртай байгаа. Гэхдээ кино группын хамт олон
дотроо надаас их ажилласан, уран бүтээлүүдтэй хүмүүс маш олон байсан.
Манай найруулагч Б.Баатар, графикч Мөнх-Очир гээд надаас илүү соёл
урлагт хийсэн юмтай хүмүүс байсан. Тиймээс энэ шагналыг авсандаа  жаахан
ичингүйрсэн. Гэхдээ миний уран бүтээлийг үнэлсэн төр засагтаа
баярлалаа.

-Цолны найр хийсэнгүй юу. Чимээгүй л байгаад байх шиг. Эсвэл цол чинь найр хийхэд арай жул санагдаад байгаа юм уу?

-Нээх
айхавтар найр хийе гэж бодоогүй ээ. Найр хийхгүй. Тэртэй тэргүй миний
үе тэнгийн уран бүтээлчид, залуучууд маань энэ цол тэмдэгийг зөндөө л 
авч байгаа юм чинь.

-Улсын байгууллагад хариуцлагатай албан тушаал хаших боллоо. Хэр дасаж байна?

-Би
өмнө нь дандаа л хувийн секторт ажилладаг байсан. Тэр үед дураараа,
хүссэнээрээ байдаг байсан бол одоо цаг хугацаатай ажлыг амжуулж сурч
байна. Манай театрын хамт олон намайг их халуун дотноор хүлээж авсан.
Миний хийж байгаа ажлыг дэмжээд, надад ажиллах маш их урам өгч байна.

-Драмын
театрын хувьд нэлээд хуучинсаг, шинэ санаа, шинэ бүтээл гаргах нь
ховордчихсон юм шиг санагддаг юм. Тэгэхээр өөрөө залуу хүний хувьд энэ
тал дээр нь ямар арга хэмжээ авч, ямар ажил хийж байна вэ. Шинэчлэлт
үнэхээр хэрэгтэй байгууллага шүү дээ?

-2011
онд манай театрын 80 жилийн ой тохиох учраас ойдоо зориулж бид шинэ
уран бүтээлүүд хийх гэж байгаа. Орчин үеийн залуусын хүсэл шаардлагад
нийцсэн уран бүтээл хийх шаардлага зайлшгүй байгаа учраас бид нар “Ромео
Жулетта” жүжгийг мюзикл хэлбэрт оруулж тавих гэж байна.  Санхүү
бүрдчихвэл шүү дээ. Улсын юм чинь цаанаасаа төсөв төлөвлөгөөтэй байдаг
учраас тэрэндээ захирагдах шаардлагатай байдаг. Хувийн хэвшилд байдаг
хүмүүс шиг “За энийг хийе” гээд л халааснаасаа гаргачихдаг биш болохоор
бас хэцүү. Нэлээд нарийн байна. Үүнээс гадна ойдоо зориулж бас нэг
түүхэн жүжиг тавих гэж байгаа. Сая жүжгийн зохиолын уралдаанаа зарлаад
шалгаруулалтаа хийгээд дууслаа. Шалгарсан зохиол дээрээ бид намар түүхэн
жүжгээ тавина. Энэ мэт шинэ шинэ уран бүтээлүүдийг хийх гэж байна. Сая
намайг ажил хүлээж авсанаас хойш бол үнэхээр дандаа хуучин уран
бүтээлүүдээ тавьсан. Яагаад гэхээр 2011 онд 80 жилийн маань ой учраас
нөөцлөх шаардлага байлаа.

Хөдөө
орон нутагтайгаа танай байгууллага уялдаа холбоо багатай ажилладаг.
Уралдаан тэмцээн боллоо гэхэд өнөө л хэдэн жүжигчид нь бие биедээ бараг
шагналаа бэлэглээд, зохицох шахам юм болдог. Гэтэл хөдөөд маш олон
чадварлаг жүжигчид, найруулагчид байна. Тэднийг олонд таниулах арга
хэмжээ авч байна уу?

-Энэ
тал дээр бид ажиллаж байгаа.  Сая түүхэн жүжгийн зохиолыг л гэхэд
тусдаа комисс гаргаад, зохиолуудыг нь хэний зохиол вэ гэдгийг нь
мэдэгдүүлэхгүйгээр кодолж байгаад шүүгчдэд уншуулсан. Тэгэхгүй бол бас
хэн нэгэн танил талынхаа зохиолыг дэмжих асуудал гарч магадгүй гэж
сэрэмжилсэн юм. Нэр нь мэдэгдэхгүй зөвхөн зохиол нь мэдэгдэж байгаа
болохоор хот хөдөө, олны танил, танил бусын ялгаа гарахгүй л дээ. Хэнийх
нь үнэхээр сайн бүтээл гэдгээр л шалгаруулсан. Нийтдээ 34 зохиол ирсэн.
Бид бас нийгмийн хариуцлагыг  ухамсарлаж ажлуудыг хийсэн. Жишээлбэл
орон нутгийн гурван театраас уран бүтээлчид нь ирж төв театртаа уран
бүтээлийн тоглолтоо хийсэн. Бид хөдөөгийн уран бүтээлчдээ дэмжих үүднээс
байр савнаас эхлээд бүх зүйлээ үнэ төлбөргүйгээр олгохыг хичээдэг. Орон
нутгийн театрууд, уран бүтээлчид нь ч их чадварлаг болж ахуй нөхцөл нь
сайжирч байгаа. Дээрээс нь бид нийслэлийн дүүргүүдийн өндөр настай
иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөрт нэг хорооноос арав, арваар нь
жүжгүүдээ урилгаар үзүүлж байгаа.  Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлнэ.
Хороодууд маань ч гэсэн бидний санаачлагыг маш сайхнаар хүлээж авсан.
Хөдөлмөрийн чадвараа алдсан хөөрхий хүмүүс чинь тэр бүр өөрсдөөсөө
мөнгөө гаргаад урлаг, соёлын арга хэмжээг үзэж сонирхож чаддаггүй шүү
дээ. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж