БСШУЯ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их сургуулиудад сургах оюутны тоог тогтоосон байна. Ирэх хичээлийн жилд бакалаврын төвшний сургалтад 100 оюутан, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурын төвшний сургалтад 80 хүнийг тус, тус сонгон шалгаруулж Өвөрмонголын их, дээд сургуулиудад суралцуулахаар болжээ.
Харин өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй гэж хэлэлцээрт тусгажээ.
Д.ОЮУН
Харин өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй гэж хэлэлцээрт тусгажээ.
Д.ОЮУН