
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл цэвэрлэдэг 300 гаруй үйлчлэгч нар байдаг. “Шар хантаазтангууд” хэмээн нэрлэдэг тэдний хувьд дарга нартай уулзан зовлон жаргалаа дуулгах боломж олддоггүй. Иймд жилд нэг удаа зөвлөгөөн зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн шар хантаазтаны зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн 17 цагт Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат болон бүх дүүргийн Засаг дарга нар оролцох ажээ.
Д.Цээнэ