ДЦС-ууд 48-58 сая төгрөгийн өртэй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

ДЦС-ууд 48-58 сая төгрөгийн өртэй

Дулааны цахилгаан станцууд  багагүй өртэй байгаа бололтой. Дархан-Уул аймгийн  Дулааны цахилгаан станц ТӨХК л гэхэд нүүрсний уурхайнуудад 48 сая төгрөг, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц 58 сая төгрөгийн өртэй байгаа аж. Энэ нь зөвхөн өнгөрсөн онд нийлүүлсэн нүүрсний төлбөр бөгөөд бусад цахилгаан станц нүүрсний төлбөрөө бүрэн барагдуулсан гэсэн мэдээлэл байна. Тэгвэл он гарсаар зарим дулааны цахилгаан станц уурхайнуудаас худалдаж авсан нүүрсний төлбөрийнхөө 60-70 хувийг төлөөд байгаа гэнэ. Үлдсэн хэсгийг нь энэ улиралд багтаан өгөхөөр төлөвлөөд байгаа аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж