Монголын барилгын үндэсний ассоциаци болон барилгын салбарын төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод уулзалт зохион байгуулж салбарын ажил үйлчилгээ эрхлэн явуулдаг тусгай зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх шийдвэр, Засгийн газрын 328-р тогтоолтой холбогдсон асуудлаар санал солилцжээ. Санал солилцсон уулзалтад Барилгын инженерүүдийн холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Архитекторуудын холбоо, Хот байгуулалтын холбоо, Барилгын зураг төсөвчдийн холбоо, Барилгын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Барилгын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын барилгын зөвлөгөө мэдээллийн төвийнхөн оролцсон байна. Барилгын тусгай зөвшөөрлийн үнийг нэмсэнийг мэргэжлийн байгууллагуудаас буруушааж байгаа аж.
Ж.ГЭГЭЭ