Монгол Улсын нэгдсэн төсвийг иргэд, олон нийтэд тайлагнаж хэвшүүлэх, төсвийн зарцуулалт, гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2009 оны гүйцэтгэл”-ийг өчигдрөөс “Иргэний танхим”-ийн нээлттэй хэлэлцүүлэгт оруулахаар зарлажээ. Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан тавдугаар сарын 27-ны пүрэв гаригийн 09.00 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэний танхим”-д болох юм байна. Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцох иргэдийн бүртгэл маргааш дуусах бөгөөд өдрийн 09.00-18.00 цагийн хооронд “Иргэний танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэх ажээ.
Жич: Иргэд нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцохдоо хуралдаанд хэлэх саналаа Иргэний танхимын байршлын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны тавдугаар сарын 26-ны дотор багтаан ирүүлсэн байхыг мэдэгдье.

Иргэний танхимын хаяг:
• Утас: 263489
• Факс: 976-51-263486
• Цахим шуудан: irgen@president.mn
• Цахим хэлэлцүүлэг: www.president.mn/forum
• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”
www.president.mn сайтаас нэмэлт мэдээллийг авна уу.