“АСА” циркийн байрнаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа МАХН-ын онц их хурал саяхан завсарлалаа. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлэн эхэлсэн онц их хурлын үдээс өмнөх хуралдаанд хурлын төлөөлөгчид тасралтгүй үг хэлсээр завсарлав. Настай голдуу төлөөлөгчид нэг нь л дор хаяж 30 минут шавиагаа ханатал үг хэлж, хурал зохион байгуулагчийн сануулгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байлаа.
Онц их хурал өнөөдрийн хуралдаанаараа МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр, Тунхаг бичгийг гаргаж, МАХН-ын даргыг сонгох юм байна. Бага чуулганы гишүүдээ мөн сонгон батлах ажээ.
Эдгээр төлөвлөсөн асуудлууд үдээс хойших хуралдаанаар хэлэлцэгдэх болоод байна.