Ан агнуурын талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ан агнуурын талаар хэлэлцлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Биологийн төрөл зүйлийг хамгаалах, зохистой ашиглах талаар нэгдсэн бодлоготой болох талуудын уулзалт хэлэлцүүлэг Ховд аймагт боллоо. Уулзалтаар Ан агнуурын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, Байгалийн тодорхой төрлийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах нөхөрлөл байгуулах журмыг танилцуулж, дотор зэрлэг ан амьтны менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Ховд аймгийн хэмжээнд угалз, тэхийг 1967 оны үеэс эхлэн гадаадын анчдад Байгаль орчин, аялал жуучлалын яамны тусгай зөвшөөрлөөр тодорхой төлбөртэйгээр агнуулж ирсэн.

    Орон нутагт зэрлэг ангийн менежмент хэрэгжүүлэх, түүний дотор хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлэх чадавхи сул байгаагаас гадна тусгай зориулалтын /зөвшөөрлийн/ агнуур хийхэд орон нутгийн иргэдийн оролцоог хангах хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Мөн, нутгийн иргэд агнуураас тодорхой ашиг хүртдэггүй учраас ан амьтан хамгаалах, тэдгээрийн бэлчээр, амьдрах орчин нутгийг чөлөөлөх санаачилга, оролцоо дутмаг хэвээр байна. Тиймээс орон нутгийн иргэд, удирдлага, ан агнуур эрхэлдэг байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар цаашдаа анхаарахаар болжээ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж