XII Жарны “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн сар шинийн баярыг угтаж
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Буурлаа дээдэлсэн Баянзүрхчүүд”
хүндэтгэлийн арга хэмжээг бөхийн өргөөнд зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа дүүргийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд дүүргийн Иргэдийн хурал, Засаг дарга, Засаг даргын тамгын газар дэргэдэх хэлтэс газар, хороодын Засаг дарга нар дүүргийн ахмадуудын төлөөлөл болсон “Нэг овогтой нэгэн зүрхтэй Баянзүрхчүүд хуран цугларсан. Уг ёслолын арга хэмжээнд 70-аас дээш настай дүүргийн 2500 гаруй ахмад настан уригдсан бөгөөд дүүргийн Засаг дарга ахмад буурлууддаа гарын бэлгээ гардуулан өгсөн юм. Энэхүү арга хэмжээ нь “Баянзүрх нэг зүрх” аяны үргэлжлэл болон зохиогдож байгаа бөгөөд Баянзүрх дүүргээс сонгогдсон нийслэл дүүргийн төлөөлөгчид оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээ Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.

Мөн энэ үеэр үндэсний үйлвэрлэгчид нэг дор цуглан сар шинийн хүнсний худалдаа зохион байгууллаа.
Баянзүрх дүүрэгт 16950 ахмад настан амьдарч байгаагийн дотор 100-аас дээш настай 7, 95-аас дээш настан 49, 80-аас дээш настан 1533 байна. Мөн 1939, 1945 оны дайнд оролцож байсан 124 ахмад дайчин амьдардаг.
Дүүргийн зүгээс ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр онцгой анхаарч 6000 гаруй ахмад настан хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. Үлдсэн ахмадуудаа хороо хороогоороо дамжуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм.