Монгол Улсын цайрын батлагдсан нөөц нь
металлаар нэг сая тонн бөгөөд одоогоор жилд 50 мянган тонн цайрын
баяжмал үйлдвэрлэж экспортолдог байна. Энэ нь дэлхийн цайрын
үйлдвэрлэлийн 0.42 хувьтай тэнцэх юм. Цайр нь зэврэлтэд хамгийн
тэсвэртэй, хөнгөн жинтэй элемент учраас ус, шингэнтэй байнга харьцдаг
машин техник болон усан онгоцны үйлдвэрлэл, сантехник, дулааны шугам,
компьютерийн процессорын төмөр гэр, ус дамжуулах хоолой, агааржуулалтын
хоолой зэрэгт өргөн ашиглаж иржээ. Мөн будаг, резинэн дугуй, батерей
хийх, толь цайрдахад хэрэглэдэг байна. Дэлхийд жилд 14 сая гаруй тонн
цайр үйлдвэрлэж байгаагийн 52 хувь нь металлыг зэврэлтээс хамгаалахад,
17 орчим хувь нь гуулин бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, 16 хувь нь цайрт
суурилсан хайлш үйлдвэрлэхэд зориулдаг гэнэ. Цайрыг дахин хэрэглэж
болдог тул 70 орчим хувийг олборлон үйлдвэрлэлд ашиглаж, үлдсэн 30
хувийг дахин боловсруулдаг байна.

Ж.ГЭГЭЭ