Дэгийн тухай хуулийг зөрчсөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Дэгийн тухай хуулийг зөрчсөөр байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачилсан УИХ-ын дэгийн тухай  хуулийн төслийг энэ сарын 20-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан. Тус хуульд УИХ-ын гишүүд нь хууль, тогтоол батлахад бусад гишүүний санал өгөх кнопыг дарах, хүний өмнөөс санал өгөхийг хориглосон байгаа.

Харин УИХ-ын дэгийн тухай хуулийн энэхүү заалт нь бодит байдалд хэрэгжихгүй байна. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлаар санал хурааж батлах явцад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн өмнөөс Ц.Цэнгэл гишүүн кноп дарж санал өгөх зэргээр УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөөр байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж