“Жингээ барих хамгийн том асуудал”

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Жингээ барих хамгийн том асуудал”

Гэр бүлийн реалити шоугаараа нэрд гарсан Хлое Кардашиан “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Ламар Одомтой гэр бүл болсон билээ. Тэднийг анхны хүүхдээ хүлээж буй тухай цуурхал байсгээд гардаг.

Энэ удаагийн цуурхалд Хлое “Миний биеийн жин амьдралын маань хамгийн том асуудал болоод байна. Жингээ барьж чадахгүй таргалангуут намайг жирэмсэн гэж хэвлэлээр бичдэг. Одоогоор дасгалын өрөөнд өдрийн ихэнх цагийг өнгөрөөж, хоолны дэглэм барьж байгаа. Удахгүй нөхөр бид хоёр өөрсдийн реалити шоугаа үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа” хэмээн ярьжээ.

“Хлое Ламар хоёр” нэртэй тус шоу нь E! кабелийн сувгаар гарах аж. Зураг авалтын ажил удахгүй эхлэх бөгөөд Кардашианы ах Роб нь зочин хөтлөгчөөр ажиллах гэнэ. Зурагтын энэ хөгжөөнт нэвтрүүлэг нь Кардашианы хувьд гурав дахь нь юм. Өмнө нь тэрбээр “Кардашианыг дуурайя” болон эгч Кортнитэйгээ хамт “Кортни Хлое нар Майамид” нэртэй телевизийн нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэж байсан туршлагатай нэгэн аж.

Ламар, Хлое нар 2009 оны есдүгээр сард хуримлаж, албан ёсоор гэр бүл болсон билээ. Харин шоуны тухайд Одомыг зөвхөн Лос-Анжелес хотод байхад нь бус аялан тоглолтоор явахад ч нэвтрүүлгийн баг дагаж явах гэнэ. Сонирхуулахад, Кардашианы ээж Крис Женнер нэвтрүүлгийн ерөнхий продюсерээр ажиллахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж