Делигийн Монгол оюутнууд тамирчдаа дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Делигийн Монгол оюутнууд тамирчдаа дэмжив

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд Энэтхэгийн Дели хотын Индра Гандийн нэрэмжит Спорт цогцолборт болсон билээ. Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, багийн ахлах дасгалжуулагч А.Цэрэнсодном, эрэгтэй багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, эмэгтэй багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын баг тамирчид уг тэмцээнд оролцож, Ази тивийн 21 орны баг тамирчидтай өрсөлдөж, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний өдрүүдэд Монголын баг тамирчдыг Дели хотноо суралцаж буй оюутан, залуус болон Элчин сайдын яамны ажилтнууд дэмжин, баг тамирчдынхаа тэмцээнийг үзэж сонирхсон тухай Гадаад хэргийн яамны мэдээлэлд онцолжээ.  Энэ үеэр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдыг ЭСЯ хүлээн авч уулзсан бөгөөд  медаль хүртэж, амжилт гаргасан тамирчдад Элчин сайд В.Энхболд баяр хүргэн, урамшуулжээ. Мөн тамирчдыг Дели хоттой танилцахад дэмжлэг үзүүлсэн байна.

2010 оны ААШТ-ээс медаль хүртсэн тамирчид:
 
Эрэгтэй:

120 кг жинд Г.Чулуунбат Мөнгөн медаль
66 кг жинд Б.Өнөрбат  Хүрэл медаль

Эмэгтэй:

72 кг жинд Г.Наранчимэг  Мөнгөн медаль
59 кг жинд С.Батцэцэг Мөнгөн медаль
57 кг жинд Б.Оюунсүрэн Мөнгөн медаль
55 кг жинд С.Бямбасүрэн Хүрэл медаль

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж