
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянхонгорт аймагт эхэллээ. Волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл болон бусад орон нутгийн нийт 30 гаруй баг оролцож байна. Тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөх юм.
Дашрамд сонирхуулахад, Монголы волейболын холбооны бага хурал ирэх зургадугаар сарын 16-нд Улаанбаатар хотод болох аж. Хурлаан Монголын волейболын холбооны ажлын тайлан, цаашдын зорилгыг хэлэлцэхээс гадна холбооны удирдлагуудын асуудлыг ч шийдэх юм байна.
Б.Энх