Чехийн шигшээ баг дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Чехийн шигшээ баг дэлхийн аварга боллоо

Герман улсын гурван хотод зэрэг  үргэлжилсэн Шайбтай хоккейн ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Шилдэг багуудад тун халгаатайгаар үргэлжилж байсан уг тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод талбайн эзэн германчууд Шведийн шигшээ багтай тоглосон юм. Энэ тоглолт нь Германы Голоне хотын “Лангсэсс” цэнгэлдэхэд болсон байна. Тоглолтын эхний үе эхэлснээс хойш, ердөө гуравдахь минутад Шведийн багийн довтлогч Паяарви Свинсон гоол хий, тоглолтын тоог нээсэн байна. 15 мянга орчим Германы хөгжөөн дэмжигчдийн үзсэн энэ тоглолтын эхний үед өөр шайб ороогүй өндөрлөв. Тоглолтын хоёрдугаар үе эхлээд Германы багийн хамгаалалт үнэхээр сайжирсан гэхэд болно. Үүний ачаар Шведийн багт довтолгоо хийх боломж бараг олгоогүй байна. Энэ үеийн төгсгөл хэсэгт эзэн багийн нэг довтолгоо амжилттай болжээ. Гоолын эзэн нь Германы багийн залуу довтлогч Александр Барта байлаа. Энэ довтолгоо амжилттай болсон нь Шведийн багийнханд нийлээд хүнд цохилт болсон байна. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Шведийн шигшээ багийн Ионас Андерсон гайхалтай байснаар тоглолтын энэ үед Германы хаалгач Деннис Эндрассын хаалгаНд хоёр ч гоол хийсэн ба үүний ачаар Шведийн шигшээ баг энэ ДАШТ-ний хүрэл медалийн болзол хангасан байна.
Харин энэ тоглолтын дараа алтан медалийн төлөө тоглолт Чех , ОХУ-н багуудын тоглолт боллоо. Эхний үе эхлээд ердөө 20 секунд өнгөрч байхад Оросын хаалгач Семион Варламовын хаалганд гоол орох нь тэр. Чехийн шигшээгийн Яакоб Кэлэбис тоглолтыг нээсэн байна. Сүүлийн хоёр жилийн дэлхий аваргууд энэ үед гоол хийсэн ч шүүгч тооцсонгүй. Тоглолтын хоёрдугаар үед оросууд, ялангуяа Александр Овичкин хүчтэй довтолгоонуудыг дараалан хийж байсан ч Чехийн багийн хаалгач Томас Вокоун гайхалтай хамгаалж байлаа. Тоглолтын үндсэн цагт дахин хоёр гоол орсон байна. Энэ гоолууд нь Чехийн багийн ахлагч Томас Ролинэк болон Оросын багийн Павел Дацюк нарын гоол байв. Ийнхүү үндсэн цагт 2:1 ийн харьцаатайгаар Чехийн баг ялалт байгуулж, 2010 оны Хоккейн дэлхийн аварга болжээ. Чехийн багийн хувьд ДАШТ-д ийнхүү зургаа дахь удаагаа түрүүлсэн байна.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж