Линдсей Лохан, Пэрис Хилтон хоёрын тулаанд сая доллар амлав

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан, Пэрис Хилтон хоёрын тулаанд сая доллар амлав

Линдсей Лохан ба Пэрис Хилтон. Фото: AFP    

Пэрис Хилтон ба Линдсей Лохан хоёрын халз тулаанд Холливудын боксийн холбоо (Hollywood Boxing Federation) нэг сая ам.доллар амлав гэж RadarOnline мэдээлжээ. Тулааны шагналын мөнгийг бяны үйлст эсвэл архины эсрэг кампанит ажилд зарцуулсан ч болохгүй гэх зүйл алга хэмээн тус байгууллагын төлөөлөгч Дэймон Фельдман хэлсэн байна.
Фельдманы сэтгэж байгаагаар бүсгүйчүүд дэрний дайтай бээлийтэйгээр 60секундын гурван раунд явуулж болно. Тулааны дараа бүсгүйчүүд 500 мянгаар нь шагналаа хувааж болох гэнэ.
Энэ санааг 24 насмтай Линдсей Лохан, 29 настай Пэрис Хилтон хоёр хэрхэн хүлээн авч байгаа нь тодорхойгүй бөгөөд мэдээлэгдсэнгүй.
Өнгөрсөн жилийн зун Лохан машин согтуу жолоодсныхоо тэнсэнгийн хугацааг зөрчсөн гээд хоёр долоо хоног хоригдоод гарсан юм. Шоронгийн дараа тэрээр архи ба мансууруулах бодисны хамаарлаас эмчлүүлжээ. Мөн тэр зун Хилтон мансууруулах бодис хууль бусаар хадгалж байсан гээд тэнсэн ял авсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж