Монгол Улсад айлчилж байгаа ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.С.Мешарин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж байна. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа уул уурхайн салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Ноён А.С.Мешарин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль яг нэг жилийн өмнө болсныг сануулж энэхүү хүндэт албанд сонгогдсонд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч ноён амбан захирагчид шагнал гардуулах юм байна.
Д.ОЮУН