Москвад томуугийн эпидеми эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Москвад томуугийн эпидеми эхлэв

Томуугийн тархалт Москва хотын бүх насныхны давхрагыг хамаарч байна гэж Оросын нийслэлийн Эрүүл мэндийн албаны дарга Николай Малышев мэдэгдэв. Улирлын чанартай томуугаас гадна H1N1  вирусийн халдвар илэрсэн тухай тэр хэлжээ.

Одоо хотын эмнэлэгүүдэд өдөр томуугаар өвчилсөн 300 гаруй хүнийг авчирч байгаагийн гуравны хоёр нь хүүхдүүд ажээ.

Амьсгалын замын халдварт өвчний тархалтын босго Москва орчимд гурван шатаар дээгүүр байна. Моска мужийн өвчлөгсдийн ихэнх нь хүүхдүүд ба хөгшчүүд гэнэ.

Ханиадын тархалтын эсрэг ОХУ-ын бүх бүс нутагт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал Пермь, Абакан, Доод Новгород ба Челябинск мужид бүх сургуулиуд хаагдсан байна. Үүний зэрэгцээ Омск, Оренбург, Липецск мужууд ба Карелид сургууль, цэцэрлэгийг хэсэгчлэн хаажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж