Кибер-аюулгүй байдлын инженерүүд эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Кибер-аюулгүй байдлын инженерүүд эрэлттэй байна

Үндэсний аюулгүй байдал болон аж үйлдвэрийн технологи, онлайн бизнесийн аюулгүй байдал хөгжлийг хангахад кибер-аюулгүй байдлын инженерүүд хэрэгцээтэй байна. “Boeing”, “Black Hat” компаниуд хамтран гуравдугаар сарын 26-28-ны хооронд АНУ-д кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн тэмцээн зохион явуулсан бөгөөд “Intel”, “Cisco” компаниуд тоног төхөөрөмжөөр дэмжсэн. Энэ үйл ажиллагаа нь кибер-аюулгүй байдлын шинэ мэргэжилтэн, авъяастан тодруулах зорилготой ажлын хүрээнд хийгдсэн.

Өнгөрсөн жил энэ тэмцээнд амжилттай оролцсон долоон оролцогчийг “Boeing” компани ажилд авсан. Энэ жил ч бас тодорхой тооны хүмүүсийг олж авч чадна гэж итгэж байгаа юм. “Boeing” компани 2004 онд кибер аюулгүй байдлын 100 орчим л мэргэжилтэнтэй байсан бол одоо 2000 гаруй ажилтан ажилд аваад байна. АНУ-ын Засгийн газарт мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ажилд авах эрэлт нэмэгдэж байгаа. Ирэх гурван жилд АНУ-д 60 мянга орчим кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардагдах бөгөөд харин нийлүүлэлт дутагдах болно гэж салбарын шинжээчид ярьж байна. АНУ-ын төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн зүг хийж байгаа кибер довтолгоонууд өргөжиж нэмэгдсээр байгаа юм. Томоохон тохиолдлууд гэвэл энэ оны нэгдүгээр сард “Google” компани, “Adobe” компани зэрэг АНУ-ын 30-аад компани руу Хятадад байрлалтай хакерууд довтолж аюулгүйн ханыг давж байсан юм. Гуравдугаар сарын 17-д “Stanford” их сургууль дээр болсон компьютерийн аюулгүй байдлын бага хурлын үеэр оюуны өмчийн хулгай, кибер довтолгоонууд АНУ-ын эдийн засагт хохирол учруулсаар байна гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. 2008 онд АНУ-ын 800 компани 4.6 тэрбум ам.долларын оюуны өмчийн хохирол хүлээсэн гэсэн тооцоо бий. Мэдлэг, нарийн мэргэжил шаардсан тус салбарт илүү олон хүн, авъяастнуудыг татахын тулд цалин ч гайгүй сайн. “Boeing” компаний кибер аюулгүй байдлын ажилтан болбол цалин нь жилийн 100 мянган ам.доллараас эхэлнэ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж