Төсвийн алдагдал дээд цэгтээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал дээд цэгтээ хүрэв

АНУ-ын төсвийн алдагдлын хэмжээ 2011 онд 14,5 их наяд долларт хүрэх ба энэ дээд амжилт нь эдийн засгийн өсөлт удаан, засгийн зардал нэмэгдсэн мөн татварын хөнгөлөлт зэрэгтэй холбоотой. Ийм тооцоог Конгрессийн Төсвийн хороо гаргасан ба төсвийн алдагдал нь өмнөх жилийнхээс 200 тэрбумаар өссөн байна.

Есдүгээр сарын 30-нд дуусах төсвийн жилийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 9,8 хувьтай тэнцэж байна. Ийм харьцаа хамгийн сүүлд Дэлхийн  II дайны үеэр байлаа.

Төсвийн хорооны тайлан “Обамагийн жил тутмын илгээлтийн дараагийн өдөр нийтлэгджээ. Обама конгресст явуулсан илгээлтдээ дэлхийн төвшинд өрсөлдөх чадвараа барьж байхын тулд зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Хямралын өмнөх 2008 онд орлого зарлагын ялгаа даруухан 450 тэрбум ам.доллар байлаа. Төсвийн алдагдлын улмаас АНУ-ын төрийн өр хурдан өссөн ба одоо 14,1 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 97 хувьд хүрчээ. Улсын өрийн дээд хэмжээг 14,3 их наяд гэж конгресс тогтоож өгсөн юм. Тэр нь удалгүй эргэн харахад хүргэх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж