
Энэ удаагийн баг бүрэлдэхүүнийг гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ахалж байгаа бөгөөд дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир, М.Бундмаа, шигшээ багийн тамирчин До.Ганхуяг, Б.Төгөлдөр, нар багтаж байгаа юм. “Дэлхийн цом”-ын тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд манай тамирчид 40-100 оноог чансаандаа нэмэх боломжтой юм. Тус тэмцээнд оролцсоныхоо дараа манай тамирчид эх орондоо ирэх бөгөөд тэднийг ирэх сарын дундуур болох жүдо бөхийн “Шилдэг найм” тэмцээн хүлээж байгаа.
Б.Энх