Ч.Сангарагчаагийн шүүх хурлыг М.Алдар даргална

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн шүүх хурлыг М.Алдар даргална

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн,
    Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох төрийн нууц
    задруулсан, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин тус газрын Мөрдөн шалгах
    хэлтсийн мөрдөн байцаагч Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх хэргийг
    нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд 16
    хонож буй. Тэгвэл уг хэргийн шүүх ажиллагааг тус дүүргийн шүүгч М.Алдар даргалах бол улсын яллагчаар Ё.Сагсай нар оролцох юм байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй.

    Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1 буюу төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж