Монгол залуучууд дэлхий нийтэд гар утас, интернэтийн нэгэн адил хэрэглэгдэж байгаа дэлхийн гайхамшигт мэдээллийн технологи болсон GPS /General positioning system/ зохион бүтээжээ. Хүйтэн дайны үед зөвхөн цэрэг дайн, тагнуулын зориулалттай ашиглаж байсан газар зүйн байршил, хөдөлгөөнт объектыг тодорхойдог байсан GPS-ийн технологийг 1980-аад оноос иргэний болон арилжааны зориулалтаар ашиглах болсон гэдэг. АНУ-ын GPS буюу дэлхийн бөмбөрцөгийг бүхэлд хянах энэхүү хүчирхэн сансарын төхөөрөмжийн тусламжаар та бид төөрөх, будилах гэдэг аюулаас ангижирах цаг нэгэнт иржээ. Энэхүү технологи нь өндөр нарийчлал бүхий байршил цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд, зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектийн талаарх мэдээллийг өгөх зэрэг ач холбогдолтой өндөр технологи юм. Үүнийг амьдралд нэвтрүүлсэнээр манайхан төдийгүй манай орныг зорин ирэх жуулчид төлөөлөгчид хэн ч гэсэн тэрхүү авсаархан хэрэгслийг машиндаа болон биедээ авч явж Монгол улсын аль нутаг дэвсгэрт газрын зураггүйгээр хэрэгтэй газраа хамгийн дөт, хамгийн оновчтой, замаар саадгүй хүрч очих, түүнчлэн Улаанбаатарын гудамж талбай гэр хорооллуудад төөрч будилахгүй явах нөхцөл бүрдэх гэнэ.
Ийнхүү дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэглээ болоод байгаа энэхүү хэрэгслийг “Оллоо” ХК-ний монгол инженерүүд, монгол залуучууд бүтээгээд байгаа бөгөөд манайхан технологийн салбарт хоцроогүй, дэлхийд өрсөлдөх хэмжээнд яваа гэдгийн тод илрэл болж байна. Түүнээс гадна энэхүү технологийг бүтээж чадсанаар гар утасны компаниудын нэгэн адил гадны хөрөнгө оруулалтаар орж ирэхээр хүлээгдэж байсан энэ технологи манай зах зээлд нэвтрэн орж ирэх нөхцөлийг хааж, монголын залуучууд өөрсдийн гараар, өөрсдийн оюун ухаанаар энэхүү үнэт зүйлийг бий болгожээ.
Л.Халиу