“Утгын чимэг” наадам өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Утгын чимэг” наадам өнөөдөр болно

Улсын Хүүхэлдэйн театрт өнөөдөр 18.00 цагаас нэрт зохиолч О.Цэндийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Утгын чимэг” богино өгүүллэгийн уралдаан болно. Богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өнгө аяс, өвөрмөц агууллага хэлбэрээр бичсэн богино өгүүллэгүүдийг орчин цагийн уншигчдын хүртээл болгох зорилготой тус наадамд 90 гаруй бүтээлээс шалгарсан 11 өгүүлэл өрсөлдөх ажээ. Богино өгүүллэгийг мэргэжлийн жүжигчид тайзнаа уншиж сонирхуулдаг тус наадмыг утга зохиол сонирхогчид шимтэн хүлээдэг. “Утгын чимэг” наадмын энэ удаагийнхыг 700 гаруй гишүүнтэй Зохиолчдын эвлэл байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиож байгаа билээ. Тэгвэл энэ хүрээнд болох бас нэг ажил нь “Алтан өд” оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа юм. Энэхүү шилдгээ тодруулах ёслол нь Дуурь бүжгийн эрдмийн театрт болж үргэлжилсэн үгийн том хэмжээний болон богино хэмжээний бүтээл, тайз дэлгэцийн бүтээл, ном гэх мэт номинациудад бүтээлийг шалгаруулах юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж