Орос пуужингийн довтолгооны системээ туршив

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Орос пуужингийн довтолгооны системээ туршив

С-400 "Триумф". Фото: AFP
    

Орос пуужингийн довтолгооноос хамгаалах ирээдүйтэй системын загваруудыг бүтээн тэднээс Казахстан дахь Сары-Шаган гэх туршилтын талбайдаа туршиж эхэлсэн байна. Сансрын цэргийн командлагч Олег Остапенко энэ тухай мэдэгджээ. Гэхдээ ямар зэвсгийн талаар тодруулсангүй.

Өмнө нь Оросын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Холбооны зөвлөлд тайлагнахдаа Орос өөрийн энэ системийн зэсгийг бүтээнэ гэсэн юм. Өнгөрсөн жилийн долдугаар сард хурандаа генерал Александр Зелин мэдэгдэхдээ: "Алмаз-Антей" компанийн бүтээж байгаа С-500 гэх зенитийн пуужингийн систем нь Оросын пуужингийн довтолгооноос хамгаалах цэргийн гол зэвэг болно гэсэн билээ. Энэ системийн анхны цогцолборуудаар , ПВО

В июле 2010 года главком ВВС России генерал-полковник заявил, что новая зенитная  оноос зэвсэглэгдэж эхлэх ажээ.

Өнгөрсөн оны сүүлчээр ерөнхийлөгч Дмитрий Медведев Агаараас хамгаалах цэрэг ба Пуужингийн довтолгооны системийг нэгтгэн нэг төрөл болгох үүрэг өгсөн байлаа. Нэгдсэн систем нь “баллистик пуужин, дунд тусгалын пуужин ба далавчит пуужингийн бүхий л төрлөөс Оросыг хамгаална” гэж ОХУ-ын жанжин штабын дарга армийн генерал Николай Макаров хэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж