
Дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дагестаныг зорьсон Б.Наранбаатар, Э.Ням-Очир нар энэхүү тэмцээний өмнө Дагестанд хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд бэлтгэлийн үеэр гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөмсөг нь задарч, бэртэл аваад байсан юм. Тиймээс Б.Наранбаатар гавьяатын хувьд тэмцээний өмнөх өдрүүдэд бэлтгэлд хамрагдахгүй байж байгаад дэвжээнд гарсан байна. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдааны өмнө түүний хөмсөг нь дахин задарсны улмаас шийдвэрлэх барилдаанд бэртэлтэй зодогложээ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өмнө нь Али Алиевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өмнө нь Али Алиевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Өнөөдөр болох хоёр дахь өдрийн барилдаанд манай тамирчин Э.Ням-Очир 60 кг-ын жинд өрсөлдөнө. “Арслан” клубын тамирчин, ОУХМ Э.Ням-Очирын хувьд өнгөрсөн гуравдугаар сард болсон ДанКоловын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, манай шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.
Эхний өдрийн медальтнууд:
55 кг:
1. Нариман Исрапилов (ОХУ)
2. Баяраагийн Наранбаатар (Монгол)
3. Артем Гебеков (ОХУ)
3. Гегам Бабаханян (Армен)
66 кг:
1. Зелимхан Юсупов (ОХУ)
2. Эльдар Нажмутдинов (ОХУ)
3. Магомегажи Абакаров (ОХУ)
3. Шамиль Батиров (ОХУ)
84 кг:
1. Абдусалам Гадисов (ОХУ)
2. Магомед Ибрагимов (ОХУ)
3. Хаджимурад Нурмагомедов (Армен)
3. Новруз Темрезов (Азербайжан)
Б.Энх