Тимошенкод хоёр дахь хэргийг нээв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Тимошенкод хоёр дахь хэргийг нээв

Юлия Тимошенко. Фото: сайт tymoshenko.ua
    
Сөрөг хүчний "Батькивщина" намын тэргүүн, Украины ерөнхий сайд асан Юлиÿ Тимошенкод дахин нэг эрүүгийн хэрэг нээсэн байна. Тус улсын Ерөнхий прокурорын мэдээнээс иш татан энэ тухай "Украинская правда" сонин мэдээлжээ.
Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр түүнийг буруутгаж байна. Тимошенкогийн Засгийн газрын баталгаагаар авсан эмнэлгийн автомашинуудыг Украины стандартын дагуу биш мөн үнийг нэмэн худалдан авч байсан ба уг машинуудыг Тимошенкогийн сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гэнэ. Эдгээр машинуудыг худалдан авахад улсад 67 сая гривен буюу 8,4 сая ам.долларын хохирол учруулсан гэнэ.

 Украины өнөөгийн эрх баригчдын хөлслөсөн аудиторууд  эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж ба машин худалдан авахад Тимошенкогийн Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж өмнө нь мэдэгдэж байжээ.

Юлия Тимошенкод анх “хүндрүүлэх үр дагавартайгаар албан тушаалаа урвуулан ашигласан” гэх хэргээр өнгөрсөн жилд эрүү үүсгэсэн юм. Тэр хэргээр Тимошенког олон удаа прокурорт дуудан байцаасан ба нэг удаа вызывали на  цагийн турш байцаалт авчээ. Тимошенко өөрөө эдгээр хэргүүдийг үгүйсгэж байгаа ба эрх баригчид түүнийг улс төрийн зорилгоор мөрдөн мөшгөж байна гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж